Үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт үзэгчгүй зохион байгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд Соёлын яамны дэд сайд  М.Батбаяр, Үндэсний урлагийн их театрын Ерөнхий захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар оролцов. Наадмын комиссоос Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт үзэгчгүй, цахимаар зохион байгуулна хэмээн мэдэгдэв. Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан бүтэн жил үргэлжлэх 45 арга хэмжээний 10 тэрбум төгрөгийн төсвийг Үндэсний их баяр наадмын төсөвтэй хольж, хутган, андуурч байгаа асуудлыг залруулах хэрэгтэй хэмээн НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү хэллээ.

Өмнөх жилүүдийн наадмын төсөв 2.8-аас гурван тэрбум төгрөгийн хооронд байсан. Энэ жил ч тус төсвөөс хэтрүүлэхгүй цахим наадмыг хийнэ хэмээн Соёлын дэд сайд М.Батбаяр мэдэгдсэн юм. Иймд Үндэсний их баяр наадмын тухай хуулиар заагдсан хугацаанд арга хэмжээг зохион байгуулах аж. Наадмын комиссын зүгээс Ардын хувьсгалын 100 жилд зориулсан бүтэн жилийн арга хэмжээний төсөв болоод Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх төсвийг салгаж ойлгохыг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдээс хүслээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...