Цагдаагийн байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Экологийн цагдаагийн албанд иж бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашин болон шаардлагатай техник хэрэгслийг гардууллаа.
Тодруулбал, НГХУСАЗСЗ-өөс цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор бүрэн тоноглосон 2 ширхэг УАЗ Фургон  автомашин, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нарын ажлын хэрэгцээнд, “Хүүхдийн нэгдсэн бүртгэл” мэдээллийн системд шаардлагатай 59 ширхэг компьютер, техник хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм. Одоогийн байдлаар  НЦУГ-ын технологийн парк шинэчлэл 90 хувьтай явж байгаа бөгөөд үүний 40 орчим  хувийг НГХУСАЗСЗ-өөс шийдвэрлэжээ.
Мөн Экологийн Цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах зорилгоор туулах чадвар сайтай Соната-8 маркийн  автомашин, шаардлагатай техник хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга, НГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан “НГХУСАЗСЗ-өөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэх зорилгоор цагдаагийн байгууллагууд болон НОБГ, НМХГ-т явуулын ажлын байр, ариутгалын хаалга, бүрэн тоноглосон автомашин, нийслэлийн Шүүхийн шинжилгээний газарт гэмт хэрэг илрүүлэх, эрэн сурвалжлах, цогцос таниулах папилон-7 төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөөр ажиллаж байна. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь зөвхөн цагдаагийн алба хаагчдын хийх ажил биш юм. Үүнд иргэд, олон нийтийн оролцоо чухал” гэдгийг онцоллоо.
Арга хэмжээний төгсгөлд ХЗДХ-ийн сайд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар “Цагдаагийн байгууллагын парк шинэчлэлийг салбар яам дангаараа бүрэн шийдэх эдийн засгийн боломжгүй. НХГУСАЗЗ-өөс сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагуудын техник хэрэгсэл, автомашины асуудлыг шийдэж өгч байна. Энэ нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оруулж буй бодит дэмжлэг, нийслэлийн ИТХ, НГХУСАЗЗ-д талархал илэрхийлье” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...

Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкок дахь жуулчдаас хулгай хийсэн...

Шинэ 30 жилд хулгайчгүй амьдармаар байна

2025 оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг бөөн шуугиан дэгдээсний...