“МонКрем” ХХК Имартын “ХӨХ ШОШГО” хөтөлбөрийг дэмжиж талархал илэрхийллээ

Үндэсний үйлдвэрлэгч “МонКрем” ХХК-ны зүгээс Имарт хайпермаркетын хэрэгжүүлж буй “Хөх Шошго” хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Тус компанийн борлуулалтын албаны дарга н.Болд “Дэлхий нийтийг хамарсан цар тахал нь бизнесийн орчинд шууд нөлөөлж, дотоодын үйлдвэрлэгчид бид амаргүй цаг үетэй нүүр тулаад байна. Харин энэ хүнд цаг үеийг хамтдаа даван туулах зорилгоор манай компанийн брэнд бүтээгдэхүүнийг хөх шошгоор ялган таниулаад зогсохгүй сурталчлах ажлыг мөн давхар хийж байгаа Имарт хайпермаркетийнхаа хамт олонд талархаж буйгаа хэлэхэд таатай байна”гэв.

Энэхүү хөтөлбөр нь дотоодын баялаг бүтээгчдээ дэмжин, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ялган таниулах, сурталчлах зорилготой бөгөөд хэрэглэгч та Имартын салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ Монголдоо үйлдвэрлэгдсэн 6500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдааны лангуун дээр өрөөтэй байгаа олон нэр төрлийн импортын бүтээгдэхүүн дундаас “Хөх шошго”-н тусламжтайгаар хялбар сонголт хийх боломжтой боллоо.

Аливаа улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь үндэсний үйлдвэрлэл байдаг. Энэ амаргүй, хүнд үед хэрэглэгчиддээ Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриалж буй Имартын хамт олонд үйлдвэрлэгчид талархалтай хандаж байгаагаа илэрхийлсээр байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хөвсгөл нуураа хамгаалах нь нэг удаагийн аянаар хязгаарлагдахгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хөвсгөл нуурыг цэвэрлэсэн,...

Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр автобус үнэгүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...