Ковид-19 цар тахлын тархалт, өвчлөл хүндэрлээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 1312 хүнээс илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 68287 болж байна.

Мөн хугацаанд 444 хүн эдгэрч тусгаарлалтаас гарсан бол 6 хүн уг өвчний улмаас эндлээ. Тодруулбал, 72, 73, 77, 89 настай эрэгтэй, 83, 67 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.

1,312 тохиолдын 1310 нь дотоодын халдвар бол хоёр нь зөөвөрлөгджээ. 

  • 970 нь Улаанбаатарт
  • 340 орон нутагт бүртгэгдсэн.

Нэмж мэдээлэхэд орон нутагт халдварын тохиолдол их байгаа тул, иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахина уу” гэв.

Коронавирусийн халдварын эмчилгээ, эмнэлзүйн мэдээлэл: /2021.06.08 23:59 цагийн байдлаар/

  • Хөнгөн 4,235
  • Хүндэвтэр 1,911
  • Хүнд 532
  • Маш хүнд 140 хүн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...