15 хоногийн хөл хорионы зорилго нь юу байв?

Коронавирусний нэг өдөрт гарч байгаа халдварын тоо 800 мянгыг давахтай зэрэгцээд Засгийн газраас 15 хоногийн хатуу хөл хорио тогтоож, энэ хугацаанд вакцинжуулалтыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж зарласан ч хоёр хоногийн дараа вакцинжуулалт зогсоохоор болсныг мэдэгдсэн. Иймээс 15 хоногийн хугацаатай хөл хорионы зорилго нь эрүүл мэндийн асуудал байв уу? аль эсвэл улстөрийн шалтгаан байв уу? гэдэг эргэлзээг олон нийтийн дунд бий болгоод байна.

Өнгөрсөн Бямба гарагаас эхлэн Нийслэлд 15 хоногийн хөл хорио эхэлж, халдварын тоо эрс нэмэгдэхийн хирээр иргэд вакцинд яарч, эхний тунгаа хийлгээд хоёр дахь тунгаа хийлгэх өдрөө хоног тоолон хүлээж байтал Засгийн газраас хөл хорионы хугацаанд дархлаажуулалт зогссон болохыг нь зарлав.

Хатуу хөл хорионы хугацаанд дархлаажуулалт хийгдэхгүй бол яах гэж хөл хорио тогтоов? гэдэг асуулт одоо ч хариултаа нэхсээр байна. Нийгэм, олон нийтээс ирж байгаа хүчтэй шүүмжлэлийг саармагжуулах зорилгоор 60-аас дээш настай иргэдийг вакцины эхний тунд хамруулж байгаа талаар мэдээлэл цацах боллоо.  Нэгэнт л эхний тунг хийх вакцин байгаа л юм бол хоёр дахь тунгаа хүлээж байгаа иргэддээ хийхгүй байгаа нь ямар учиртай вэ?  Үүнд ганц л хариулт бий. Хийх вакцин байхгүй. Засгийн газар шүүмжлэлийг дарах зорилгоор “үзүүлэх сургалт” зохион байгуулж буй нь тэр юм.

Харин хөл хориог далимдуулсан  гол улстөр нь энэ баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр товлогдсон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан гэдгийг улс төрийн хүрээнийнхэн жиг жуг хийж байна.

Тодруулбал нэр бүхий иргэд Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж , УИХ-аас 2020 оны 12-р сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5-р зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээллийг ирүүлснийг Цэц хянан үзэж, шийдвэрээ гаргах юм.  Нэр бүхий дөрвөн иргэн гомдол гаргахдаа дээр дурьдсан заалтууд нь Үндсэн хууль зөрчсөн, одоогийн Ерөнхийлөгч, өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс дахин нэр дэвшихгүй гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулах ёстой гэж үзсэн.  Өөрөөр хэлбэл одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх тухайн маргааныг хагалах гол хуралдаан болно гэсэн үг юм.

100 жилийнхээ ойгоор Ерөнхийлөгчтэй болох гэж “өдрийн бодол, шөнийн зүүд” болж яваа НЭГ нам, НЭГ улстөрч бий.  Эрх мэдлийн эр,бярыг ханатлаа мэдэрч яваа эрх баригчид 15 хоногийн хатуу хөл хориогоор далимдуулж, олон нийтийг гэр гэрт нь хөл хориод ар хударгаар нь сурсан зангаараа  “луйвар”-аа хийхээр зэхэж байгаа нь илт. Үндсэн хуулийн цэцэд хүртэл нөлөөлөхөөр санаархаж байгаа эрх баригч намын энэ увайгүй үйлдэл нь нэг намын хэт их ноёрхолыг даамжруулж, ардчиллыг уландаа гишгэсэн ноцтой үйлдэл юм.

Улс орны бүх эрхийг гартаа атгасан МАН  Үндсэн хуулийн Цэцээр дамжуулан хүслээ гүйцээж, захиалсан шийдвэрээ гаргуулахаар ханцуй шамлан орсон нь  Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн томилгооноос харагддаг.

Энэ Баасан гарагт хуралдах Үндсэн Хуулийн Цэцийн хуралдааны шийдвэрээс Монголын ардчилал булшлагдах эсэх нь хамаарах болчихоод байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...

Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкок дахь жуулчдаас хулгай хийсэн...

Шинэ 30 жилд хулгайчгүй амьдармаар байна

2025 оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг бөөн шуугиан дэгдээсний...

Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүст дахиад 300 саяыг зарлагадна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын...