Монгол улс хүнлэг энэрэнгүй Ардчилсан нийгмийг бий болгоод 30 гаруй жил боллоо. Хүнлэг ардчилсан нийгмийн амин сүнс нь Монгол улсын үдсэн хууль. Гэтэл бүхэл бүтэн тусгаар улсын амин сүнс болсон үндсэн хууль түүнийг сахин хамгаалах үүрэгтэй ҮХЦ МАН-ын заавар чиглэлээр хөдөлж, иргэдийн сонгох сонгогдох эрхэнд ноцтой халдаж байна . Энэ эрхийг хэн, хэзээ, яаж эдлэх вэ гэдэг нь тодорхой хуулиар зохицуулагддаг.
Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намууд тавдугаар сарын эхээр нэр дэвшигчээ тодруулна. Ард түмэн тэднээс сонголтоо хийнэ. Гэтэл энэ сонгуулийг угтаж улс төрийн томилгоогоор томилогдсон ҮХЦ МАН-даа сайрхаж ард түмний сонгох эрхэнд ноцтой халдахаар зэхэж байна.
Эрх баригч нам өөрсдөдөө давуу байдал ашиглаж гарын үзүүрээрээ хөдөлгөдөг ҮХЦ-ээрээ далимдуулж АН–аас нэр дэвшигчийг дэвшүүлэхгүй байх хууль бус ажиллагаандаа орчихсон явж байна. Тэдний нэг нь олон улсын нисэх онгоцны буудалд ёс бус үйлдэл гаргасан МАН-ын гишүүн Д.Одбаяр. Тэрээр Монголын ард түмний өмнөөс тэдний сонгох эрхэнд халдаж хууль бус шийдвэр гаргах гээд бэлтгээд байж байна.
Саяхан бага суудлын хуралдаан болсон. ҮХЦ-ийн гурван гишүүн хуралдаж хоёр нь шийдвэр гаргачихаад байхад Д.Одбаяр нь хурлыг хаяад гараад явсан. Гэтэл маргааш нь шийдвэр гаргасан хоёр эрхмийг УИХ-ын чуулганы хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь МАН дахин өөрсдийн хүмүүсээ томилсон. 100 жилийн ойгоороо МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгчтэй болохоор улайран дайрч байгаагийн хамгийн тод жишээ бол ҮХЦ-ийн шийдвэрүүд болоод байна. Ер нь сүүлийн хоёр сонгуулиар л гэхэд МАН ард түмний өмнөөс сонголтыг нь хийн луйврын аргаар олонхи болсон. Дахин одоо Ерөнхийлөгчийн сонгуульд дахин иргэдийн өмнөөс сонголт хийхээр улайр ч байна.
Хувь хүн Х.Баттулгыг өмөөрөөд байгаадаа биш. Үндсэн хууль гэдэг чинь нэг намын тоглоомын байгууллага юм уу. Нэг намын ноёрхол тогтсон өнөөдрийн байдал нь Ардчиллыг улам бүр боомилж байна. Энэ байдлын эсрэг би үзэл бодлоо хатуухан илэрхийлнэ.
Өнөөдөр МАН-д юу л байна, мөнгө л байна. Монгол улсын төсвийг бүрдүүлж байгаа Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт энэ гурван ордын ард сууж байна. Үүний наймааг МАН л хийж байна. Төсвийн мөнгийг хувиарлаж байгаа МАН хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар эргүүлж, мөнгөний хуульчдад төлбөрийг нь цүнх цүнхээр нь өгч байна. Иргэд хараад хөлсний хуульчдын хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байгаа байх.
Сүүлийн хоёр сонгуульд луйвардаж гарч ирсэн МАН өнөөдөр Ардчилсан намыг хоёр хуваан хагалж өөрсдөдөө ашигтай байдлаар эргүүлж байна.
Эрх баригчдад АН-ын үндсэн дүрэм журам, дотоод зохион байгуулалт падлий байхгүй. МАН манай намруу хуруугаа дүрж, яаж л бол яаж тоглож өөрчилж, наадаж байгааг та бид харж байна. Зарим нэг увайгүй нөхдөөр далимдуулж ашиг сонирхлын зөрчил үүсгэн тэр хүмсүүдээр улс төр хийж байгааг нийгэмд ил болсон.
АН хоёр хуваагдах нь ард түмэн, энэ намын эгэл жирийн энгийн гишүүд нь хохироод хуулийг уландаа гишгэн иргэдээ тохуурхаж байгаа МАН-д хамгийн ашигтай болоод байна.
АН-ын энгийн гишүүд хэзээ ч хоёр хуваагдахыг хүсэхгүй, нэгдэж нийлж ажиллаасай иргэдийнхээ төлөө их зүйл хийгээсэй л гэж хүсч байна. Гэтэл МАН Ардчилсан намыг хуваасан. Тэрнээс энгийн гишүүд хоёр хуваагдаагүй ээ. Энэ нээг их урт удаан үргэлжлэхгүй л болов уу. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нэгдчих байх.
Нам хурлаа хийгээд дотоод зохион байгуулалтаа хийгээд бүртгүүлье гэхээр УБЕГ-ын эрх бүхий албан тушаалтнууд нь дээрээсээ команд хүлээж байна. МАН-ын удирдлага юу гэж захиална УБЕГ нь тэр дагуу л шийдвэр гаргана. Уг нь бол намууд нэр дэвшигчдээ тодруулаад иргэд сонгодог. Гэтэл МАН хуулийг үл огоорон өрсөлдөгчөө захиалж байна. Үнэхээр харамсалтай.
Х.Баттулга гэдэг хүн өнөөдрийн энэ хэт нэг талыг баримталсан МАН-ын хатуу коммунист бодлогын эсрэг байр сууриа илэрхийлж энэ том орд газруудыг ард түмэнд өгөхийн төлөө хатуу дуугарсны хариуд МАН ийм л увайгүй үйлдлүүдийг гаргаж байна. Өнөөдөр Монголчуудын 70 аас дээш хувь нь нэн ядуу амьдарч байна. Гэтэл байгалийн баялагийн ямар их нөөцтэй вэ гэдгийг бид мэддэг болсон. Ардчилсан нийгмийн ачаар. Хэрэв бид коммунист нийгэмд байсан бол мэдэхгүй.
Эцсийн эцэст хөл хорио бол 14 хоногийн хугацаанд Ардчилсан намын даргыг бүртгэх эсэх, ҮХЦ-ийн хурлаар МАН-даа үйлчлэх гэсэн хоёр асуудлаар улс төрийн шийдвэр гаргах л хорио байсан. Энэ бүхнээс харахад МАН-аас Ардчилсан намыг яаж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх уу яаж ардчилсан намыг хоёр хуваахгүй байх уу гэдэг дээр анхаарлаа хандуулж байна. Ийм увайгүй байж болохгүй л дээ.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтын livetv.mn сайтад өгсөн ярилцлагаас түүвэрлэн хүргэлээ.