“Голомт” банкны ажилтнаас коронавиурст халдвар илэрчээ

Өчигдөр 12200 сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнд covid-19 илэрчээ. Эдгээр тохиолдлууд нь Улаанбаатарт бүртгэгдснээс 10 нь Ачтан эмнэлгийн голомттой холбоотой аж.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Улаанбаатарт бүртгэгдсэн 13 тохиолдлын 10 нь “Ачтан” эмнэлгийн эмч ажилчид, гэр бүлтэй холбоотой. Мөн 2 тохиолдол нь  орцноос гэр бүлийн хүрээнд дамжсан. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос улбаатай. Мөн Голомт банкны ажилтнаас  тандалт судалгаагаар covid-19 илэрсэн.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтан covid-19 халдварт өртсөн гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар залруулга өгөхөд тус хүрээлэнгийн нэг ажилтан өртсөн. Түүний гэр бүлийн хоёр хүн өвдсөн гэдгийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Халдварын голомт өргөн хүрээтэй байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1080, дахин 1280 хоёрдогч хавьтал байгаа тул иргэдийн дунд халдвар тархах эрсдэл өндөр байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...