АНУ-д сонгуультай холбоотой үймээн самуун дэгдлээ

АНУ-ын Конгрессын байранд өнгөрсөн одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид дайран орж эмх замбараагүй байдал үүсгэжээ. Хэдхэн цагийн дараа эсэргүүцэгчдийг Капитолоос гаргасан бөгөөд мөргөлдөөний үеэр жагсагчдын дундаас нэг эмэгтэй амиа алдсан байна.

Вашингтон дахь Капитолын ордонд өнгөрсөн Лхагва гаригт тус улсын Конгрессийн хоёр танхимын гишүүд Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байдены ялалтыг эцэслэн батлахаар хуралдаж эхэлжээ.

Тус чуулганыг эхлэхээс өмнө Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийж “Бид хэзээ ч бууж өгөхгүй. Одоо хүлцэнгүй байх цаг биш” гэж турхирсан байна. Трампын мэдэгдлийн дараа түүнийг дэмжигчид чуулганы ажиллагааг тасалдуулж, сонгуулийн үр дүнг хүчээр өөрчлүүлэхээр Капитолын ордонд дайран оржээ.

Энэ үеэр цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, галт зэвсэг, нулимс асгаруулагч хий ашигласан байна. Хууль тогтоогчдыг аюулгүй газар руу шилжүүлж, сонгогчдын саналын хуудсуудыг устгахаас сэргийлж чадсан байна.

Үндэсний Гвардын цэргүүд Капитолын ордонд хүч нэмэн ирснээр жагсагчдыг хөөн гаргаж хөл хорио тогтоожээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...