Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүмүүс тодорч эхэллээ

АН-ын дүрмийг өөрчлөн  барин байж дахин нэр дэвших эрхээ олж авахаар улайрч байгаа хүн бол одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга. Түүнийг дахин нэр дэвших нь Үндсэн хууль зөрчиж байгаа талаар хуульчид яриад эхэлсэн.  Гэвч АН-ын дотоод байдал   хагаралдаантай,  хоёр тийшээ харчихаад байна.

АН-аас ямар ч хамаагүй аргаар нэр дэвших эрхээ олж авах Х.Баттулгатай нам дотроо өрсөлдөхөө зарласан хүн бол “Жорлонгоо өөрчилье” Ц.Оюунгэрэл. Түүнийг нэр дэвшихээ илэрхийлснээс хойш гадаад нөхөртэй гэж ирээд дайралт явж эхэлсэн.

Харин МАН-аас хэд хэдэн кандидат яригдаж байгаа бөгөөд  хамгийн магадлалтай хүний нэг нь Сү.Батболд. Тиймдээ ч нэг их олонд ил болж, олон таван юм ярьж,  попорч гүйгээд байдаггүй, өмнөх ажлаа хийгээд явдаг Сү.Батболдыг гэнэт дайрч эхэлсэн нь “Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай” гэж таамаглаж, урьдчилан хар технологио ашиглаж байсан аж.  Сү.Батболд намын нөхөд нь итгэл хүлээлгэвэл нэр дэвшихэд татгалзах зүйлгүй хэмээн хэвлэлд ярьснаас харахад түүн рүү дайрсан дайралтын учиг тайлагдах шиг.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх санамж байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын аудитын “БДО” (BDO) компани...

Нийслэл 2026 оны төсвөө тодотгон баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан өнөөдөр /2026.06.22/ болж,...

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...