Сайд Н.Энхтайван Испани дахь монгол иргэдэд анхаарахыг хүсэв

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын холбоо, хамтын ажиллагааны сайд Аранча Гонзалестай утсаар ярьж, хоёр болон олон талт хамтын ажиллагааны зарим асуудал, КОВИД-19 цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо.

Сайд Н.Энхтайван Испани Улсад амьдарч буй 1500 гаруй монгол иргэдэд анхаарал хандуулж туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг сайд Аранча Гонзалесаас хүссэн байна.

Сайд Аранча Гонзалез хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлоод, цаашид хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа илэрхийлэв. Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг богино хугацаанд даван туулж, сөрөг нөлөөг бууруулахад олон талт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг сайд нар цохон тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...