Хотын даргын нөөц хөрөнгийг 4.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ

Өнгөрсөн нэгдүгээр сараас дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас олон улсад эдийн засгийн бэрхшээл үүсээд буй. Монгол Улсын тухайд цар тахал дэгдсэн үеэс одоог хүртэл ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, зорилтот бүлгийн иргэд болон хүүхдүүдэд чиглэсэн халамжийн арга хэмжээ зохион байгуулсаар байгаа билээ.
Цар тахал Монгол Улсад бүртгэгдсэн, тархалтыг таслан зогсоох, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах шаардлагатай энэ цаг үед нийслэлийн ИТХ-аас хотын 2020 оны төсвийг тодотголоо. Өнгөрсөн 13-ны өдрийн ээлжит бус II хуралдаанаараа Нийслэлийн 2020 оны төсвийг тодотгохдоо төсвийн оновчтой хуваарилалт хийхийн зэрэгцээ тэвчиж болох бүх зардлыг танаж, нэн шаардлагатай арга хэмжээнд зарцуулах бодлогыг ИТХ-аас баримтлав. Тухайлбал, төсөвт суусан ч ажил нь эхлээгүй бүтээн байгуулалтыг хойшлуулж, санхүүжилтийг нь энэ цаг үед тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар тодотголд тусгалаа.
Заримаас нь дурдвал, цар тахлын дэгдэлтийг зогсоох ажилд дэмжлэг үзүүлэх, болзошгүй эрсдлийг даван туулахад туслалцаа үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын нөөц сангийн хөрөнгөд 4.5 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн юм.
Цар тахлын аюултай нүүр тулсан, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед нийслэлийн ИТХ-ын Ажлын алба төрийн ажлыг тасалдуулахгүйгээр технологийн дэвшил ашиглан, хуралдааныг цахимаар зохион байгуулж буй. Энэ хүрээнд ээлжит бус II хуралдааныг цахимаар зохион  байгуулсан юм.

1 сэтгэгдэл

  1. Төсөв нь юунд зарцуулагдах бол? хуучин байрнуудын гадна фасадны дулаалга дээврийн ус алдалт лифт солих гэх мэт асуудлууд хойшлоод байхын.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...