Коронавируст халдвар 37-гоор нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавируст халдварын тохиолдол нэмэгдсэн талаар мэдээллийг өглөө.

Тэрбээр “Арванэгдүгээр сарын 19-нд улсын хэмжээнд 3625 шинжилгээ хийхэд 3588 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.

  • Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн эхнийг сахиулагчдын гурав дахь давтан шинжилгээг хийхэд нэг хүнээс халдвар илэрлээ.
  • Алтанбулаг боомтоор энэ сарын 16-нд орж ирсэн ТИР машины жолооч нэг иргэний шинжилгээнд халдвар илэрсэн.

Өчигдөр орой 17:00 цагт мэдээлэл хийснээс хойшхи шинжилгээний дүнг танилцуулъя.

  • Улаанбаатарт шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 33
  • Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 51
  • Дархан-Уул аймагт 5 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 16
  • Дорноговь аймгийн Айраг суманд 1, Замын-Үүд суманд 4 тохиолдол шинээр батлагдаж, нийт тохиолдлын тоо 6 боллоо.

Өчигдрийн 17:00 цагаас хойш нийт 37 тохиолдол шинээр бүргэгдсэний 2 нь зөөвөрлөгдсөн бол дотоодын халдвар 35-аар нэмэгдлээ. Улсын бүртгэгдсэн дотоодын халдварын тоо 120 болж байна” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...