Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан баасан гарагт болно

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг аравдугаар сарын 23-ны өдөр буюу баасан гарагт 11.00 цагт байхаар товлолоо. Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгох юм. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрийг дэвшүүлнэ.

Тогтсон дэгээр бол нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг хамгийн ах настай төлөөлөгч удирдан явуулдаг. МАН-ын Удирдах зөвлөлөөс Хотын даргад нэр дэвшигчийг өнөөдөр тодруулсны дараа НИТХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцээд албан ёсоор нэр дэвшүүлэн томилох учиртай.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...