“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 2019 оны ногдол ашгийг иргэдийн арилжааны банкны данс руу өнөөдрөөс шилжүүлж эхлэхээр болсон тухай “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөс өнөөдөр мэдээллээ.
Үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг нь тулган баталгаажуулсан 857.491 иргэний 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлэхээр болжээ. Эхний ээлжинд 839.000 иргэний арилжааны банкны данс руу ногдол ашгийн мөнгө орж эхэлнэ гэсэн үг.
“Эрдэнэс Таван Толгой” ХК-аас иргэдийн ногдол ашгийн төлбөр болох 179 тэрбум 830 сая төгрөгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК руу нэлээн хэдэн сарын өмнө шилжүүлсэн. 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа олгохгүй.