Нийслэлийн ИТХ-аас амаржих газруудад автомашин олгоно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нийслэлийн “Өргөө” амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, төрсөн эх нярайд гарын бэлэг гардуулав. Энэ үеэр эх үрсийн баярын бэлэг болгож нийслэлийн амаржих газруудад тус бүрд нь нэг автомашин олгохоор шийдвэрлэв. “Өргөө” амаржих газрын тухайд эрсдэл өндөртэй эхчүүд ирдэг тул эмнэлэг хооронд эх, нярайг зөөвөрлөх асуудал гардаг аж. Одоогоор хоёр автомашинтай ч  доторх тоноглол нь муудсан, үзлэг оношилгоонд тэнцдэггүй хуучирсан автомашинтай гэдгээ эмнэлгийнхэн Нийслэлийн ИТХ-ын  даргад учирлаж байлаа.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: -“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах газар “Өргөө” амаржих газрынхаа үйл ажиллагаатай танилцаж байна. Эмнэлгийн үйл ажиллагаа сайн явж байна. Гэхдээ шийдвэрлэх шаардлагатай ажлууд байгаа. Бид эмнэлгийн удирдлагатай асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байна. Бид Нийслэлийнхээ амаржих газруудыг онцгойлон анхаарч үзэх шаардлагатай. Эх, нярайн ая тухыг ямагт тэргүүнд тавьж, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай ажлуудыг хийх ёстой” хэмээн онцолж байв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Учрал: Ирэх онд анх удаа 20 000 тонн мах, 12 000 тонн ногоо, 100 000 тонн улаанбуудай нөөцөлнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

Ирэх сараас тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

УИХ-аас өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын тав...

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар...

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг 3-р сард эхлүүлэхээр ажиллаж байна

“CОP17” бага хурлын үр дүнд Улаанбаатар хотод “Sky Shutlle”...