2020 онд багтаан бүртгэлтэй стандарт таксины тоог нэмнэ

Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх үндсэн зорилготойгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дэргэд “Улаанбаатар такси каб” ХХК-г байгуулсан.  Улмаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд дээрх ажлыг хийж, хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн өмчит “Улаанбаатар такси каб” ХХК,  “UBcab” ХХК-тай хамтран  хувиараа такси эрхлэгчдийг бүртгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж эхэллээ. Ингэснээр Монгол улсын такси стандартыг хангуулан “ХОТ ТАКСИ” брэндийг бий болгохоор өнөөдөр санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд 2020 ондоо багтаан хувиараа такси эрхлэгч 1000  орчим иргэнийг нэгдсэн стандартад оруулах бөгөөд цаашдаа 2000-3000 таксиг үйлчилгээнд гаргах боломжийг бий болгохоор төлөвлөжээ. Дашрамд дурдахад Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй 11 компанийн 512 стандарт такси байдаг бөгөөд энэ нь Улаанбаатар хотын таксины зах зээлийн дөнгөж найман хувь юм. Цаашдаа “Улаанбаатар такси каб” ХХК  дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нартай хамтран 100% цахилгаан таксиг үйлчилгээнд нэвтрүүлж, Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлсэн “ХОТ ТАКСИ” брэндийг бий болгохоор зорин ажиллаж байгаа аж.
Такси үйчилгээний нөхцөл байдал маш муу, гэмт хэрэг их гаргадаг, жолооч нарын харилцаа хандлага, бохир заваан байдал зэргийг цэгцэлсэн “ХОТ ТАКСИ” удахгүй үйлчилгээнд явж эхлэх нь…

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Учрал: Ирэх онд анх удаа 20 000 тонн мах, 12 000 тонн ногоо, 100 000 тонн улаанбуудай нөөцөлнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

Ирэх сараас тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

УИХ-аас өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын тав...

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар...

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг 3-р сард эхлүүлэхээр ажиллаж байна

“CОP17” бага хурлын үр дүнд Улаанбаатар хотод “Sky Shutlle”...