Ардчилсан нам УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг СЕХ-нд хүргүүллээ

Улс төрийн нам, эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид болон бие даан нэр дэвших хүмүүс Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлт, холбогдох баримт бичгээ хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.

Өнөөдрийн 11:00 цагт Ардчилсан намын удирдлагууд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэв.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Сонгуулийн хуулийн дагуу АН-аас нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигчийнхээ материалыг СЕХ-нд албан ёсоор хүргүүлж, бүртгүүллээ. 76 нэр дэвшигчийн материалыг судалж үзсэний үндсэн дээр манай намыг сонгуульд оролцуулах эсэхээ СЕХ шийднэ. Бид шаардлагатай бүх материалаа хуулийн хугацаанд бүрдүүлж өгсөн. АН-ын Үндэсний бодлогын хуралдааны шийдвэрийн дагуу нэр дэвшсэн 76 нэр дэвшигч хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй” гэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Жаргалан АН-ын дэд даргаар ажиллахаар болжээ

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит XIII хуралдаан өнөөдөр /2020.05.11/ боллоо....

С.Эрдэнийг хууль дуудвал С.Одонтуяа АН-ын дарга болно гэв үү

УИХ-ын сонгуульд хаяанд ирсэн энэ цаг үед улс төрийн...

Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийг хэрэгжүүлж 16 сайд давхар дээлээ тайлах ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ  хоногт...