Коронавирус амны хаалтын гадна талд 7 хоног “амьдардаг”-ыг тогтоожээ

 Хонгконгийн эрдэмтэд коронавирус амны хаалтын гадна талд 7 хоног, түүнээс дээш хугацаагаар хадгалагддаг болохыг тогтоосон байна. Тиймээс амны хаалтыг тайлж хаяхдаа гадна талд нь хүрэхгүй байх нь чухал гэдгийг анхааруулж, ахуйн хэрэглээний ариутгалын бодисууд нь уг вирусын эсрэг үр дүнтэй үйлчилж байгааг сануулав. Туршилтаар коронавирус нь сонин сэтгүүл, амны цаасан дээр 3 цаг, мод, хөвөн, даавуун дээр 1 өдөр хүртэл, шил, мөнгөн дэвсгэрт дээр 2-3 өдөр, зэвэрдэггүй төмөр, хуванцар эдлэл дээр 4-7 хоногийн турш тогтдог болохыг илрүүлжээ. Иймд судлаачид иргэд гараа тогтмол угаах, бохир гараар нүүр, амандаа хүргэхгүй байх, хувийн ариун цэврийг чанд сахих шаардлагатайг онцгойлон сануулж байна.

Хонгконгийн их сургуулийн тэргүүлэх микробиологч Хо Паклэүн хэлэхдээ “Засгийн газар иргэдийг олон нийтийн газар амны хаалт заавал хэрэглэхийг хуульчлах хэрэгтэй” гэж мэдэгдэв. Хонгконгт хооллохоос бусад үед амны хаалт заавал хэрэглэх журам үйлчилж байгаа ч хүрээг нь тэлж эмнэлэг болон бусад олон нийтийн газрыг хамруулах хэрэгтэй гэж тэрээр үзжээ.

Хонгконгт дөрвөөс дээш хүн нэг дор цугларахыг өчигдрөөс хориглосон байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...