Коронавирус: Эдгэрсэн хүний сийвэнг халдвартай хүнд сэлбэх эмчилгээ үр дүнтэй байна

БНХАУ-ын Нанжинг их сургуулийн судлаачид хүний тархи, нугасны шингэнд коронавирус байгааг илрүүлж, мэдрэлийн системд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тиймээс коронавирусийн халдвартай өвчтнүүдэд толгой өвдөх, ухаан алдах зэрэг мэдрэлийн өвчний шинж тэмдэг байгаа эсэхийг эрт илрүүлж оношлохыг зөвлөсөн байна. Мөн Коронавирусийн халдвар авсан өвчтөн менингитээр хүндэрч байгааг анхаарууллаа.

БНХАУ-ын эрдэмтдийн бас нэгэн судалгаагаар коронавируст халдвараар хүндэрсэн хүмүүст эдгэрсэн хүний сийвэн (convalescent plasma) сэлбэх эмчилгээ үр дүнтэй байгаа аж.

Тус улсад коронавирусээр өвчилсөн 7 настай охины сорьцод вирус 20 орчим хоног хадгалагдаж байсан бөгөөд иймээс тусгаарлалтыг 14 хоногоос илүү хугацаагаар сунгах шаардлагатай гэж  мэргэжилтнүүд үзэж  байна.  Охин шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн бөгөөд аав нь түүнтэй уулзсанаас 5 хоногийн дараа халдвар авсан нь батлагджээ. Шинж тэмдэггүй хүн халдвар тараах явдал улам бүр нэмэгдсээр байна. Мөн COVID-19 хүнээс хүнд халдварлахаас гадна хүнээс амьтанд, улмаар амьтнаас амьтанд халдварласнаар дэлхий нийтэд томоохон хохирол учруулах бөгөөд үүнтэй тэмцэхэд ихээхэн хугацаа шаардана,  зургадугаар сар гэхэд тархалтыг тогтоон барих боломжгүй төлөвтэй байна гэж БНХАУ үзжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...