Минималистаас максималист болсон Сэлин Дионы фэйшн өөрчлөлт

Канадын дуучин, ая зохиогч Селин Дион 13 настайгаасаа тайзнаа гарч 18-тайдаа анхны цомгоо гаргаж байсан нэгэн. Энэ цаг үеэс хойш гээд тооцохоор өдгөө 52  настай Селин Дион бараг 40 жил тайзнаа, олны нүдэнд ил амьдарчээ. “Vogue” сэтгүүлээс түүний өнгөрсөн 40  жилийн фэйшн өөрчлөлтийг харуулсан байна. 1990 он хүртэл даруу төлөв өнгийн даашинз, джинс, цамц гээд өсвөр насны гэмээр эгэл дүр төрхтэй Сэлин байв. Цаг хугацааг ухраагаад харвал үүнээс хойш бас л  хэсэгтээ энгийн минимал дүр төрхтэй Сэлинийг олж харна. Түүний загварынхныг хамгийн их цочоосон нэг л хувцаслалт байсан нь 1999 оны Оскарын  улаан хивсний ёслолын хувцаслалт  байв. Тэрээр Оскар дээр энгэр нь буруу харсан цагаан өнгийн хослолтой ирсэн нь хүмүүсийг ангайлгаж, холливудын гэж хэлж болохуйц хувцаслалтаас тэс ондоо байсан нь хэсэгтээ л шүүмжлэлд өртсөн юм. Үүнээс хойш буюу  карьерынхаа ид үе болох 2000 он хүртэл тэрээр эмэгтэйлэг “Дива” өнгө төрхийг бүрдүүлж байв.

Дуучны хувьд 2010 оноос хувцаслалтдаа эрс өөрчлөлт хийсэн гэж болно.  Энэ үеэс тэрээр оддын стилист  Лау Рөүчтэй хамтран ажиллах болсон бөгөөд өмнөх энгийн  эсвэл эрхэмсэг албаны маягийн  “Дива” хувцаслалт нь хурц тод өнгө, өвөрмөц өнгө төрхөөр солигдсон юм.  Неон ногоон өнгийн “Balenciaga” даашинз, малгайтай цамц, джинс гээд эрс өөр Сэлин Дион энэ үеэс гарч ирсэн.

Өнгөрсөн оноос тэрээр стилист Пепе Мюноз, Сидней Лопез нартай хамтран ажиллаж байгаа бөгөөд 2019,2020 оны улаан хивсний ёслолын  арга хэмжээнүүд болон загварын шоунууд дээрх дүр төрх нь өмнөхөөсөө бас л өөр өнгө аястай, өөр Селин Дионыг харуулах болсон юм.

Энэ бүгдээс анх энгийн минимал гэж хэлэхээр хэв маягаар хувцасладаг байсан Сэлин Дион сүүлийн жилүүдэд илүү загварлаг,  максималист гэж хэлэхээр хэт ганган чамин  болжээ гэж Vogue дүгнэсэн  байв. Ингээд минималистаас максималист
болсон Сэлин Дионы загварын он цагаар аялая.

1987 он
1988 он
1988 он
1988 он
1988 он
1996 он
1996 он
1997 он
1997 он
1999 он Оскар
2003 он
2006 он
2007 он
2007 он
2008 он
2016 он
2016 он Биллбоард мюзик авардс
2017 он Кристин Сриано даашинз
2016 он Balenciaga даашинз
2019 он Парист
2017 он Роберто Кавалли даашинз
2019 он Valentino даашинз
2019 он Marc Jacobs даашинз
2019 он Ksenia Schnaider джинс
2019 он Yousef Al Jasmi даашинз
2019 он Rodarte
2019 он Ronald Van Der Kemp хослол
2019 он Vetements хүрэм
2019 он Ronald Van Der Kemp
2019 он Oscar de la Renta
2020 он Richard Quinn x Moncler хослол
2020 он Peter Do хослол
2020 он Michael Kors шоу
2020 он Oscar de la Renta

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...