БНХАУ: АНУ-ын гурван том хэвлэлийн сэтгүүлчдийг нутгаасаа “хөөлөө”

Энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ дахь Синьхуа гэх мэт БНХАУ-ын таван мэдээллийн агентлагийн сурвалжлагчдын 160-аас 100 болгон тоог бууруулах шийд гаргасан. Тэгвэл  БНХАУ хариу арга хэмжээ болгон Нью Иорк таймс, Вашингтон пост, Уолл Стрийт журнал гэсэн гурван сонины сэтгүүлчдийг нутгаасаа явуулахаар шийджээ. Тус гурван сонины сэтгүүлчдийг 10  хоногийн дотор  БНХАУ-аас буцахыг  Гадаад хэргийн яамнаас нь  мэдэгдсэн байна. Мөн БНХАУ-д  явуулсан өөрсдийн үйл ажиллагаагааны талаар мэдээлэл өгөхийг шаарджээ. АНУ-ын талаас Хятадын хэвлэл мэдээллийг бай болгосон учраас энэ нь  эргээд оюун санаа,  үзэл бодлын хүйтэн дайнд хүргэлээ  гэж БНХАУ-ын Гадад хэргийн сайд өчигдөр  хийсэн мэдэгдэлдээ дурдсан  байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео Бээжинг энэхүү шийдвэрээ эргэн харахыг сануулаад БНХАУ-ын  энэ шийдвэр дэлхийн чөлөөт хэвлэлийн үйл ажиллагаа боомилсон үйлдэл гээд эргээд  шийдвэрээ өөрчлөх нь дэлхий даяаршлагдсан  энэ үед хятад иргэдэд илүү  сайнаар  нөлөөлнө гэж хэлжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтны хэргийг Шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын 10-наас 14-ний...

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Монголын баг олон улсын газарзүйн XXII олимпиадаас алтан медаль хүртлээ

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2026 оны 8...