Манай улсад коронавирусний тав дахь тохиолдол бүртгэгдлээ

Өчигдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн  гурван  эмэгтэйгээс коронавирусний халдвар илэрсэн бол өнөөдөр дахин нэг эмэгтэйн шинжилгээ баталгаажсанаар манай улсад уг вирусний тав дахь тохиолдол бүртгэгдлээ.  Тодруулбал, өчигдөр Берлин-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 35 настай эмэгтэйн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан байна. Тухайн иргэн Италиас ирсэн бөгөөд хавьтлыг   тогтоон судалх  ажил эхэлжээ. Одоогоор биеийн  байдал  тогтвортой байгаа аж. Германаас ирсэн зорчигчоос онгоцонд хол суусан  тул ойрын хавьтал нь  биш  гэж үзжээ.

Ер нь Улсын онцгой комиссоос гадаадаас ирж буй иргэдийг тэр дундаа Итали, Иран, Солонгос гэх мэт сэжигтэй бүсээс ирсэн иргэдийг  ХӨСҮТ-д хүлээн  авч онош тодруулж байгаа нв зөв  тактик болж байна гэж Эрүүл мэндийн яам мэдээллээ.

ДЭМБ-ын зөвлөгөө зааврын дагуу 5 тохиолдлын хүмүүсийг эмчилж байгаа, одоогоор бүх хүний биеийн  байдал тогтвортой,  эм тариа хангаллтай байгаа гэж Эрүүл  мэндийн яамнаас мэдээлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...