Том Хэнксийн бие сайжирч эмнэлгээс гарчээ

Жүжигчин Том хэнкс эхнэрийн хамт коронавирусний халдвар авсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэд  Австралийн  Күинслэнд эмнэлэгт эмчлүүлээд өчигдөр эмнэлгээс гарчээ. Одоо хосууд гэртээ гэрийн хорионд байгаа гэж бие төлөөлөгч нь мэдээлэв. Жүжигчин маань дуучин Элвис Прэслигийн тухай киноны ажлаар Австралид очоод  байсан бөгөөд энэ үеэрээ халдвар авсан  ажээ. Үүнтэй холбоотойгоор кино зургийн ажлыг  түр хойшлуулаад байгаа аж.

Алдарт жүжигчин твиттерээрээ дамжуулан биеийн байдал нь давгүй байгаа,  санаа тавьсан бүх хүмүүстээ баярлалаа гэдгээ илэрхийлсэн байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...