Орчуулагч Ж.Нэргүйн ном гахай жилийн шилдэг бүтээлээр шалгарчээ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, сэтгүүлч Ж.Нэргүй Егор Фёдорович Тимковскийн “1820-1821 Монгол” нэртэй номыг орчуулан өнгөрсөн жил уншигчдын гар дээр тавьсан. Уншигч, судлаачдаас маш өндөр үнэлгээ авсан энэхүү номыг “MNC” телевизээс “Шороон гахай жилийн шилдэг ном”-ын нэгээр шалгаруулжээ. Өргөмжлөлийг Ж.Нэргүй гавьяатад өнөөдөр гардуулан өгсөн байна.

Тимковский нь 1820 оны намар Хүрээгээр дайран урагшаа, 1821 оны зун мөн Хүрээг дайран хойшоо гарах хугацаандаа тухайн үеийн Монгол орны эдийн засаг, нийгмийн бүх л салбарт хийсэн ажиглалтаа дэлгэрэнгүй тэмдэглэн үлдээсэн байдаг.

Ингэхдээ угсаатны зүй, хэл соёл, цэрэг цуух, Хиагтаас Бээжин хүрэх бүх өртөөг нарийвчлан тодорхойлж, уншигчдад зориулсан задгай, энгийн бичлэгтэй, Монгол нутаг, монголчуудад гүн хүндэтгэлтэй ханддаг сэтгэл нэвт шингэсэн, адал явдалт зохиолын хэмжээний аян замын тэмдэглэл туурвисан юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...