ШУА-ийн Биологийн хүрээлэн шар тостой саван үйлдвэрлэж байна

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Микробын нийлэгжлийн лаборатори 2017 оноос органик саван үйлдвэрлэх, найрлагыг баяжуулах туршилт судалгааг явуулж эхэлсэн. Өдгөө  бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэн сэвх нөсөө толбо бүдгэрүүлэх, цайруулах үйлчилгээ бүхий барагшунтай, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тостой, зөөлрүүлж, чийгшүүлэх сүүлний тостой, тэжээл өгөх, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй шар тостой, шоколадны анхилам үнэртэй гуужуулагч скрабтай гэх мэт олон төрлийн орц, найрлагатай органик саван үйлдвэрлэж байна.

Яагаад органик саван хэрэглэх хэрэгтэй вэ?

Химийн бодисын агууламж ѳндѳртэй саванд мэдрэг арьстай хүмүүс олон бий. Органик саван хэрэглэснээр химийн найрлагатай савангаас үүдэлтэй арьсыг цочроох, хуурайшуулах асуудлыг шийдэх боломжтой юм. Органик бус савангийн найрлагад парабен, фталат, нефьтээс гаралтай химийн бүтээгдэхүүн, нийлэг ѳнгѳ, үнэр оруулагч бодис ордог ба эдгээр нь хүний биед харшил үүсгэх, батгаших, хуурайших, загатнах зэрэг таагүй нѳхцөлийг бүрдүүлж байдаг.

Харин органик савангийн найрлагад цэвэр байгалийн гаралтай тос болон нэмэлт бүтээгдэхүүн агуулагддаг. Тухайлбал, наргил модны тос, оливийн тос, сүүлний тос, шар тос нь арьсны рН-ыг тэнцвэржүүлж, тэжээл ѳгч чийгшүүлэх үйлчилгээтэй. Эфирийн тосыг нэмснээр байгалийн ургамлын үнэр оруулахаас гадна бүтээгдэхүүний хадгалалтыг уртасгах, бактерийн эсрэг давхар үйлчилгээтэй болгодог. Мѳн органик саванг биологийн идэвхт нэгдэл (эфирийн тос, барагшун гэх мэт)-ээр баяжуулснаар тухайн бүтээгдэхүүний чанар, нэр тѳрѳл, хэрэглэх хүрээг тэлэх бүрэн боломжтой.

Хаяг: ШУА-ийн Биологийн хүрээлэн БЗД,  Энхтайвны өргөн чөлөө 54Б

Утас: 99269667, 91055009, 88627278, 89909521

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...