Зураг төсөлд магадлал хийх “ЭКСПЕРТҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2020” болж байна

Өнөөдөр Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ хамтран барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх “ЭКСПЕРТҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2020” зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд БХБЯ-ны Төрийн нарын бичгийн дарга С.Магнайсүрэн, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын дэд захирал бөгөөд ерөнхий менежер Б.Энхболд болон барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийхэд экспертээр ажилладаг 200 гаруй эксперт оролцож байна.

Хурал өнөөдөр 15 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулахад гардаг хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх асуудлуудын талаар болон холбогдох хууль, норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангаж, зураг төслийн чанарыг сайжруулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар БХБЯ, БХТ, МХЕГазар, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд болон төлөөлөл оролцон илтгэл хэлэлцүүлж,  экспертүүдийн  зөвлөмжийг сонсч санал бодлоо солилцож байна.

“Барилгын чанар аюулгүй байдал нь барилгын зураг, материал, гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалдаг”

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын дарга Ц.Амарсанаа:

Arslan.mn

Өнөөдөр барилгын салбарт зураг төсөл, магадлал хийх мэргэжлийн түвшинд хараат бусаар  дүгнэлт гаргах мэргэшсэн зөвлөх, инженерүүд буюу экспертүүдийн зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний үеэр 2019 онд гаргасан ололт амжилт, алдаа оноогоо дүгнэж энэ ондоо хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэх юм. Барилгын чанар аюулгүй байдал гэдэг бол барилгын зураг, материал, гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалдаг. Барилгын зураг зөв төлөвлөлттэй, зөв шийдэлтэй, эдийн засгийн хэмнэлт гаргасан, техникийн шинэ шийдлүүдийг агуулсан байх шаардлагатай бөгөөд үүнийг хөндлөнгийн экспертүүдээр шалгуулснаар баталгаажих юм. 2019 он барилгын салбарт ээлтэй он байлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнө нь байгаагүй олон бүтээн байгуулалтыг хийлээ. 2348 зураг төсөлд магадлалын нэгдсэн ерөнхий дүгнэлт гарсан нь барилгын салбар идэвхитэй байгааг харуулж байна. Зураг зурагдаж байна гэдэг нь барилга сүндэрлэн босно гэсэн үг. Бид ч үүн дээр ихээхэн анхаарал хандуулж чанар стандартын шаардлага хангасан аюулгүй барилга барих зорилт тавин ажиллаж байна.

“БХТ-өөс экспертүүдийг чадавхижуулах, норм журам, шаардлагыг боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллаж байна”

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд:

Arslan.mn

Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертүүдийн зөвлөгөөн яг одоо үргэлжилж байна. 2020 оны 01 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд гурван дэд салбарын хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгуулсан.  Зөвлөгөөнд нийт 194 эксперт оролцож байна. Эдгээр экспертүүд 51 чиглэлээр зураг төслийг магадлан баталгаажуулдаг. 2019 онд 2400 зураг төсөлд магадлалын үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан байна. Барилга хөгжлийн төвөөс экспертүүдийг чадавхижуулах, норм журам, шаардлагыг боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Барилга байгууллагын нормчлолын сангаас тухайн жилд хийх ажлын саналыг авдаг. Энэ зөвлөгөөний үеэр барилгын салбарын аль норм дүрэм, стандартыг эрэмбэлж, шинэчлэх вэ, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулс дагуу нутгууд цэвдэг ихтэй газруудад баригдах барилгуудын стандартыг илүү нарийвчилж ажиллах зэрэг тулгамдаж буй олон асуудлыг ярилцах юм.

“Барилгын норм, нормативыг  чөлөөтэй хэрэглэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх боломж бүрдсэн”

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Норм нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг:

Arslan.mn

Монгол улсад мөрдөгдөж байгаа барилгын салбарын норм, дүрэм нь 1960 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн. 1999 онд барилгын салбарын норм нормативын ерөнхий тогтолцоог баталж, 2009 онд Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан. Тэгвэл өнгөрсөн оны гуравдугаар сарын 21-нд Норм нормативын баримт бичгийн тогтолцоог дахин шинэчлэн батлуулсан. Энэ тогтолцоонд техникийн зохицуулалт гэдэг ухагдахуун орж ирсэн. Уг зохицуулалтаар барилга байгууламжид тавигдах ерөнхий шаардлагыг тусгасан байгаа. Техникийн зохицуулалт гэдэг заалт орж ирснээр гадаад орны барилгын норм, нормативыг  чөлөөтэй хэрэглэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх боломж бүрдсэн. Мөн Засгийн газрын 107 дугаар тогтоолоор гадаадын норм дүрмийг бүртгэх, хэрэгжүүлэх журмыг мөн шинэчлэн баталсан. Тухайн аж ахуй нэгж нь шинэ техник технологийг барилгадаа нэвтрүүлэх тохиолдолд шууд бүртгүүлж хэрэглээд явах бололцоотой болсон гэсэн үг юм.

МХЕГ-ын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Ш.Уранчимэг

Arslan.mn

МХЕГ-т 2019 онд нийтдээ 10899 гомдол санал ирсэн. Үүнээс 12 хувь нь барилгын зураг төслийн шийдэлтэй холбоотой  байна. Үүний 9,2 хувь нь барилгын зураг төсөлд тусгагдаагүй гэсэн зөрчил, 25,9 хувь нь хууль тогтоомж, норм дүрмийн зөрчилтэй, 27,8 хувь нь зураг төслийн дагуу гүйцэтгээгүй, 16,2 хувь нь өөрчлөлтийн зураг төсөлгүй гэх мэт зөрчлүүд бүртгэгдсэн. Бид дэд бүтцийн салбарын 26 хууль, 420 гаруй норм, дүрэм, 670 гаруй стандартыг барилгын салбарт мөрдүүлж ажилладаг. Энэ норм дүрэм, хууль тогтоомжийн дагуу зураг төсөл боловсрууагдсан байх ёстой бөгөөд шаардлага хангаагүй зураг төслийг Зөрчлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил хянан шалгах тухай хуулийн дагуу хариуцлага тооцож ажилладаг. Барилгын зураг төслийг норм журмын дагуу, стандартын шаардлага хангасан зураг төслийг анхнаас нь хийх нь хамгийн чухал байна.

Arslan.mn

Arslan.mn

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...