Аарон Картерын аймшигтай уналт, өөрчлөлт

“Backstreet boys” хамтлагийн  гишүүн Ник картерын дүү, нэгэн  цаг үед “Backstreet boys” болон Бритни Спирстэй хамтран дуулж, од болон гялалзаж байсан Аарон Картер тийм ч сайнгүй явна. Түүний тухай таагүй мэдээллүүд байн байн дуулдах болсоор  нэлээд хугацаа өнгөрчээ. Тэрээр хар тамхины хамааралтай болсон бөгөөд эмчилгээ хийлгээд удаж байгаа юм. Мөн Аарон өнгөрсөн есдүгээр сард бага наснаасаа бэлгийн дарамтад  өссөнөө олонд зарласан нь олныг цочоосон. 2012 онд хар тамхи хэтрүүлсэн хэрэглээд нас барсан эгч Лэсли нь түүнийг  бага байхад нь хүчээр бэлгийн харилцаанд оруулдаг  байсан. Үүнээс үүдэд сэтгэцийн гэмтэлтэй болсоноо Аарон зарласан юм.

Мөн тэрээр ах Никтэйгээ ч  тааламжгүй харилцаатай байна. Өнгөрсөн оны намар тэрбээр ах Ник  Картерын бие давхар  эхнэрийг алахаар завдсан хэргээр Никийн  гэр болд 100 метрээс илүү ойртохгүй байх шийтгэл авч байв. Ник энэ талаар твиттертээ жиргээд,  хэдийгээр дүүдээ хайртай ч гэр бүлээ хамгаалах  үүднээс дүүдээ хориг тавиулахаас өөр аргагүй болсноо хэлсэн. Мөн дүүгээ эмчлүүлж эдгэрэхийг чин  сэтгэлээсээ хүсч буйгаа бичсэн байв.

Ер нь өнгөрсөн он түүний хувьд тун таагүй жил байсан гэж болно. 2019 онд  тэрээр хоёр туйлт эмгэг болон шизофрени өвчтэй гэдэг нь батлагдсан юм. Мөн бисэкс буюу эрэгтэй,  эмэгтэй аль аль хүнтэй харилцаанд ордогоо ч зарласан. Ээж нь архины хамааралтай, аав, эгч нь нас барсан, ахтайгаа тааламжгүй харилцаатай, найз бүсгүйгээсээ салсан гээд түүний хувьд эмчилгээнд нь дэм болж сэтгэл санааг нь өргөх дотны хүмүүс ч  байхгүй болсон гэж хэлж болно. Хар тамхи хэнийг ч  залгиж чаддаг,  гэри бүлээр нь ч сүйрүүлж чаддагийг Аароны жишээн дээр харж болохоор байна.

Аарон одоо 32 настай.

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...