Ц.Солонго: Банкууд үйлчлүүлэгчдээ дээрэмддэг явдал хэрээс хэтэрчихээд байна

Зээлдэгчийн холбооны тэргүүн Ц.Солонготой цөөн хором ярилцлаа.
-Зээлдэгчийн холбоо иргэдтэй уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Холбооны зүгээс зээл аваад хохирсон иргэдтэй уулзалт хийж, мэргэжлийн хуульчийн зөвлөгөө өгч байна. Зээлийн хүү өндөр байгаагаас үүдэн иргэд зээлийн хүүний дарамтад орж байна. Арилжааны банк 25 хувь, ББСБ нь 38.4 хувь, ломбард 42 хувийн хүүтэй зээл олгож байна. Өдрийн зээл олгодог иргэд өдрийн 10 хувийн хүүтэй зээл олгож хязгааргүй шулан мөлжлөг хийж байна. Өнөөдөр зээлийн хүүнд дарлуулсан иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэн ч юу ч хийхгүй байна. Иймээс манай холбооны зүгээс тэдгээр иргэдийг хүлээн авч хуулийн зөвлөгөө өгч байгаа.

-Холбооны зүгээс зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанк болон арилжааны банкуудад шаардлага хүргүүлсэн. Цаашид зээлийн хүү бууруулах чиглэлд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? 

-Зээлдэгчийн холбоо зээлийн хүү бууруулах асуудлаар Монголбанк болон арилжааны банкуудад шаардлага хүргүүлсэн ч бидний шаардлагыг үл тоосон. Одоогийн байдлаар бид гадны улсуудад зээлийн хүүг ямар байдлаар бууруулсан талаар туршлага судалж байна. Өнөөдөр нийгэмд орон сууцны ипотекийн зээл маш өндөр хүлээлттэй байдаг асуудлын нэг болсон.  Гэр хорооллын олон мянган айлын янданг цөөрүүлж, иргэдийг тохилог орон сууцанд шилжүүлэх нь нэг талаас төрийн бодлого, нөгөө талаас нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээ. Гэтэл ипотекийн зээлийн хүү найман хувь байгаа нь дэлхийн бусад улсуудтай харьцуулахад гурав дахин өндөр байна. Тухайлбал, ипотекийн зээлийн жилийн хүү нь Сингапурт 2.6 хувь, Японд 3 хувь, Солонгост 2.25-3.15 хувь, Туркт 3.5, Канадад 2.98-3.75, Германд 1.15-2.31 хувьтай байхад манайд найман хувьтай байгаа нь дэлхийд байхгүй өндөр хүү.

-Ипотекийн зээлийн хүүг болон урьдчилгаа төлбөрийг бууруулах хэд хэдэн гарц бий гэж Та хэлсэн. Үүнийг тодруулж хэлж болох уу?

-Нэгдүгээрт, ажил хийж байгаа Монгол Улсын иргэн бүр өнөөдөр ирээдүйн тэтгэврийн нэрийн дансандаа сар бүр цалингаасаа мөнгө төлдөг. Энэ дансанд хуримтлуулсан мөнгөнийхөө үр шимийг тухайн даатгуулагч тэтгэвэрт гарсан хойноо л хүртэх эрх нь нээгдэнэ, мэдээж хэрэг энэ хүртлээ насалж чадвал шүү дээ.
Эхний алхам болгож ипотекийн зээлийн зорилтот бүлгийн зээлдэгч нарын тэтгэврийн нэрийн дансыг нь мөнгөжүүлэх замаар ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт тооцуулдаг болгох боломж байгаа.
Хоёрдугаарт, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаанд хуримтлал үүсгэдэг, ингэсэн тохиолдолд татварын хөнгөлөлт чөлөөлөлт буцаалтыг олгодог ээлтэй татварын тогтолцоог бүрдүүлж дэмжих ёстой. Хэдий хэр хэмжээний хуримтлал бий болно, төдий чинээ тухайн иргэнд ипотекийн зээл авахад нь татварын хөнгөлөлт үзүүлдэг болгох хууль эрх зүйн орчныг нь одооноос эхэлж бүрдүүлбэл залуучууд сарын задгай хэрэглээгээ хумьж орон сууц худалдан авах ирээдүйн хуримтлалдаа хөрөнгө оруулалт хийх сонирхол, тэмүүлэл, зорилго нь нэмэгдэнэ. Нөгөө талаас санхүүгийн хөшүүрэг болно.
Гуравдугаарт, санхүүгийн болон барилгын үйлдвэрлэлийн өртөг зардлын нэгдмэл удирдлагыг ипотекийн зээлийн тогтолцоонд хэрэгжүүлэх нь зээлийн хүүг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулна.
-Холбооны зүгээс банкны бүх төрлийн шимтгэлийг бууруулах асуудлыг хөндөж буй. Энэ асуудлаар шийдвэр гаргах түвшинд хандах уу? 

-Холбоо энэ чиглэлд судалгаа хийж, холбогдох газрууд банкны бүх төрлийн шимтгэлийг бууруулах асуудлыг хөндөж, шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна. Банкны олон төрлийн үйлчилгээнүүд цахимжиж, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэж байна. Гэхдээ энэ хэрэгцээ шаардлагыг ашиглан банкууд иргэдийн чимээгүй шулсаар байна. Тэд интернэт банк, мессеж үйлчилгээ, банк хоорондын шилжүүлгийн хураамж гэх мэт шинэ үйлчилгээ гаргаж маш их хэмжээний ашиг олж байгаа ч, үйлчилгээний үнийн талаар үйлчлүүлэгчээс санал авдаггүй, боловсон дээрмийг хийж байгаа. Энэ бол хууль бус.
Тодруулбал, Хүн өдөрт дунджаар 5 гүйлгээ хийж байна, үүний хураамж нь 500 төгрөг болно. Үүнийг сард бодоход 15000, жилд доод тал нь 180000 үүнийг хоёр сая үйлчлүүлэгчид үржүүлэхэд 360 их наяд төгрөгийн тооцоо гарч байна. Үүнийг ихэнх хүмүүс анзаардаггүй. Гэвч банкууд ийнхүү чимээгүй байдлаар бидний халаас руу гар дүрэх явдал газар авчихаад байна.

П.ГОО

8 СЭТГЭГДЭЛ

  1. Тиймээ… Ялангуяа ХААН БАНК дансны үлдэгдэл 20 000 ₮ байх ёстой, бас сар бүр данснаас 2000₮-ийг суутгаж авдаг…

  2. Хаан банкаар иргэдийн ихэнх нь үйлчлүүлдэг, ингэж идсээр байвал бүгд татгалзаж болохгүй гэж үү. Нэгэн өдөр дампуурлаа гэх вии дэ

  3. ugaasaa barimt hebelsnii mongo gej 100 tugrugiig soh oron suuts tsahilgaan kabel geed 5 turliin 500 tugrogiig ail burees abdag ene ni bankuud bichig heregiin zardlaa hemnej bna

  4. ХААН дэндүү гэхэд арай л дэндүү.Тэтгэврийн зээл авахад 11сая гарч байгаа юм.Гэтэл хүүгээ урьдчилаад авчихдаг.Ингэснээр гар 8.3сая ирж байгаа юм.Бас бэлэн мөнгө өгсний шимтгэл 1% үүнийг болохоор ямар ч баримт,мэдүүлэг бичүүлэхгүй шууд л суутгачихдаг. Монополь банкаар үйлчлүүлэхгүй 3 хоног эсэргүүцлийн хөдөлгөөн орон даяар нэгдэж,хиймээр санагддаг.

  5. хаан банк арай дэндээ, өөрийн данс хооронд гүйлгээ хийхэд хүртэл 100 төгрөг авч бна, арай дэндүү шуналтай юм бишүү

  6. Банк хувийн бизнесийг дээрэмддэг боловсон дээрэмчин ,эрсдэл нэртэй бүх хөрөнгийг нь барьцаалж,бизнесийн түүх.арга барил ашиг орлогыг нь мэдээд л ашигтай зөв бизнесийг нам дарж дээрэмддэг боловсон луйварчин
    Шинха гэх хятадын компанид 20 тэрбумыг өглөө гээд байсан компанид очихдоо 3.7 тэрбум очсон нь цэвэр зээлдэгчээ дээрэмддэг нь харагдаж бгаа биз дээ

  7. Bankaar uilchluulehee l baitsgaagaach, bugdeeree iish tiishee heden salbarhai tugruguu bariad tugjreed yavj bgaach. Unen sonin garuud shuu! Buh yumiig unegui ashiglah dontoi baagiinuud!

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...