60 жилд тохиогоогүй хар салхи Японыг дайрч 15 хүн нас баржээ

Хагибис буюу “хурд” гэсэн утгатай, сүүлийн 60 жил тохиогоогүй хүчтэй далайн хар салхи өчигдөр Японыг дайрч одоогоор 15 хүн нас барж, 140 хүн гэмтэж бэртээд байна.

Хар салхины улмаас улмаас нийслэл хотын дэлгүүр, худалдааны байгууллагууд хаагдаж, метро, төмөр замын чиглэлүүд, агаарын нислэгүүд зогсож, Рэгбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Формула Нэг авто уралдаан завсарлажээ.

Тодруулбал, дотоодын 500, олон улсын 150 гаруй нислэгийг цуцалж, 212500 өрх, албаны байгууллага тоггүй болсон байна.

Японы ерөнхий сайд Абэ Шинзо иргэдийн аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээг авахыг сайд нарын танхимдаа даалгасан бөгөөд нас барсан,  гэмтэж бэртсэн хүмүүсийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлжээ, нөхцөл  байдлыг сайжруулахын тулд хэрэгтэй бүхий л арга хэмжээг  авахаа амалсан байна.

Одоогоор 230 000 гаруй хүнийг нүүлгэн  шилжүүлсэн бөгөөд аврах, эрэн хайх, туслах ажиллагаанд албаны 27 мянган хүнийг ажиллуулж байгаа юм байна.

 

 

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...