​​​​​​​Булганчууд “Намрын ногоон өдрүүд”-ийнхээ шилдгүүдийг тодрууллаа

Булган аймгийн ЗДТГ-аас жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-Булганд үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдаа энэ сарын 9-11-ны хооронд болж өнгөрлөө. Үзэсгэлэн худалдааг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ үзэж сонирхон, цаашид хэрхэн өргөжүүлэх, зах зээлд Булган гэх брэндийг таниулах, Эрдэнэт Улаанбаатарын зах зээлд гаргах, импортын бүтээгдэхүүн бий болгох талаар аймгийн удирдлагууд болон бизнес эрхлэгчидтэй санал солилцож явлаа. Үзэсгэлэн худалдаанд Булган аймгийн нийт 12 сумын, 50 гаруй үйлдвэрлэл эрхлэгч 270 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцсоноос 12 номинацид шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг шалгарууллаа. Булган аймгийн брэнд цай, жимс жимсгэнэ үйлдвэрлэгч “Тунамал өгөөж” ХХК-ийн Д.Өлзийсайхан, Бог будааны чангаамал бүтээгдэхүүнээрээ “Хүй мандал” ХХК-ийн Г.Даваадамбэрэл, Иристэй бялуугаараа “Хустайн бэйкери”-ийн н.Гантөмөр, “Алтан зөгий” бүлгийн М. Отгонжаргал, Хутаг-Өндөр сумын ногоочин Л.Батсүрэн, Баяннуур сумын гуталчин Л.Борхүү, Хишиг-Өндөр сумын гуталчин М.Бадам, Гурванбулаг сумын суран эдлэл үйлдвэрлэгч Б.Түдэвваанчиг, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн болох чипсэн ааруул, буриад талх, цөцгийн тосоороо Тэшиг сумын ЗДТГ, үзэсгэлэн худалдаанд сум орон нутгийн иргэдээ сайн зохион байгуулж оролцсон Хангал сумын ЗДТГ зэрэг байгууллага аж ахуйн нэгж, иргэд тодорлоо. Булган аймгийн Сэлэнгэ сумын зөгийн бал үйлдвэрлэгч М.Отгонжаргал ярихдаа “Би зөгий үржүүлээд 6-н жил болж байна. Сумандаа зөгий үржүүлэгчид нийлээд Алтан зөгий бүлэг байгуулсан. Бид үйлдвэрлэлээ улам өргөжүүлэх зорилготой хамтардаг. Тоног төхөөрөмжөө шинэчлэх, туршлага судлах, зах зээлээ тэлэх гээд хийх ажил их байна. Гэвч гадаад дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн туршлагыг судлахаар орон нутгаас ихэнхдээ дарга нар явдаг. Уг нь үйлдвэрлэл эрхлэгчид бид өөрсдөө явж нүдээр үзэж туршлага судлах хэрэгтэй байна” гэсэн санал гаргасан юм. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хариуд нь “Сум орон нутагтаа Бизнес зөвлөл байгуулж, тулгарч байгаа асуудлуудаа багцлаад аймгийн удирдлагууддаа тавих хэрэгтэй. Бид хамтраад боломжтой талаас нь шийдвэрлэе” гэсэн хариу өглөө. Энэхүү үзэсгэлэн яармагийг зорьж ирэх сум орон нутгийн үйлчлүүлэгчдийн тоо жил ирэх тусам өсөж байгаа бөгөөд гурван өдрийн турш үргэлжилсэн үзэсгэлэн худалдаагаар нийт 30 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгджээ.            

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...