Нийтийн тээврийн жолооч нар ур чадвар, уран жолоодлогоороо уралдана

Нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой Уран жолоодлого-Ур чадварын тэмцээн эхэллээ. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын санаачлагаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд нэгтгэлийн 1, 2 дугаар баазын 586 жолооч хамрагдана. Жолооч нараас замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хуулиуд, нийтийн тээврийн стандартаар тестийн шалгалт авч, жолооны дадлагын талбайд 90 градус ухрах, буудлын карманд орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэрэг төрлөөр ур чадварыг нь сорино. Тэмцээн зургадугаар сарын 24-ноос долдугаар сарын 05 хүртэл үргэлжилж аваргуудаа тодруулах юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...