Улсын дээд шүүхээс гишүүн Д.Муратыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Мурат, М.Елузаг нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос Д.Муратад 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, М.Елузагт мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Мурат, М.Елузаг нарыг цагаатгаж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...