Жендэрийн нөхцөл байдал 2005 оноос хойш хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Монгол Улсад сүүлийн арав гаруй жилийн хугацаанд гарсан өөрчлөлт, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг харуулсан “Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээ: 2005 оноос өнөөг хүртэлх ололт амжилт ба сорилт сургамж” тайлан монгол, англи хэл дээр хэвлэгдлээ.

Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлыг 2005 оноос хойш анх удаа үндэсний болон олон улсын зөвлөхүүдийн баг дахин үнэлж, дүгнэсэн байна.

Жендэрийн тэгш байдлын талаар дэлхий нийт эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа төдийгээр хязгаарлаж үзэхийг нэгэнт больсон бөгөөд, нийгмийн хүрээнд олон талт асуудал болохыг тодорхойлоод байгаа. Тэр ч утгаараа өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд Монгол Улсын хууль эрх зүй, бодлого, тогтолцоо төдийгүй олон нийтийн ойлголт хандлагад өөрчлөлт гарч байгааг уг үнэлгээний тайланд тусгасан байна.

Гэвч өнөөгийн түвшинд хүрэхэд Монголын нийгмийн уламжлалт чиг хандлага зэрэг багагүй сорилт, бэрхшээлийг даван туулсан төдийгүй эдгээрийг залруулахад бодлогын ямар алхам хийх шаардлагатайг судалгааны зөвлөмжид онцолсон байна.

Дээрх дүн шинжилгээний тайланг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлсэн “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны төслийн хүрээнд гүйцэтгэжээ. Тус төслийн гүйцэтгэгч байгууллагаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хэрэгжүүлэгч байгууллагаар Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба ажиллалаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болжээ. Энэ үеэр хотын...

Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө...

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...