13 давхраас унасан охины шүүх эмнэлгийн дүгнэлт өнөөдөр гарна

Энэ сарын  9-10-нд шилжих шөнө БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны 13 давхараас 22 настай Ц гэх эмэгтэй унаж, учир битүүлгээр нас барсан. Тус хэрэгт талийгаачийн найз залуу О.Боргилыг сэжиглэж буй бөгөөд  одоогоор гадуур  байцааж буй. Тэрээр хэрэг гарснаас хойш 3  удаа мэдүүлгээ өөрчлөөд  байгаа бөгөөд эхлээд ус  уух  гээд гал тогоо орох үед үсэрсэн гэсэн бол дараа нь комьютер дээр тоглоод сууж байхад  унасан гэж хэлсэн. Харин хамгийн сүүлд  тэр үеийн үйл явдлыг би сайн  санахгүй байна гэж мэдүүлжээ.

Талийгаачийн цогцост Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэн задлан шинжилгээ хийсэн  ба  шүүх эмнэлгийн дүгнэлт өнөөдөр гарна. Эл дүгнэлтээс шалтгаалан хэргийн хувь заяа хэрхэн шийдэгдэх нь шалтгаалах юм. Талийгаачийн аав сэжигтэн О.Боргилыг гадуур байцаалгүй таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг  цагдаагийн  байгуулагаас хүсч өргөдөл гаргасан байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...