Хөвсгөлд 11 настай охин алга болжээ

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин Х 11 настай, эмэгтэй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 4 сарын 30-ны өдрийн 19 цагийн орчимд гараад одоо болтол сураггүй  байна.

Тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар 4 сарын 30-ны өдрийн 21 цагаас эхлэн 5 сарын 1-ний өдрийн 21 цагийн хооронд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, нутгийн иргэдийн хамт Рашаант суманд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Энэ охиныг үзсэн харсан хүн байвал 9831-0947 8989-5765 утсаар яаралтай холбогдоно уу?

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...