Олон улсын дуурийн дуучдын уралдаанаас манайхан ганзага дүүрэн иржээ

Эх орныхоо бахархал болсон уран бүтээлчдийн нэг дуурийн дуучин Ч.Бадрал.  Тэрбээр олон улсын уралдаанаас дахин нэг ГРАН ПРИ шагнал өвөртлөн иржээ.

Энэ сарын 19-23-нд ОХУ-ын Якутскд анх удаагаа зохион байгуулагдсан олон улсын дуурийн дуучдын уралдаанд ЦДБЭЧ-ын гоцлооч, одооогоор
Итали Улсын томоохон театрт гэрээгээр ажиллаж буй Ч.Бадрал нь урилгаар оролцон бахдам амжилт үзүүлсэн байна.

Сонирхуулахад тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард Италийн алдарт ЛА СКАЛА театрт Монгол Улсаас анх удаагаа уран бүтээлээрээ ажилласан авьяаслаг дуучин юм.

Уралдаанд 10 орны дуучин оролцсоноос ДБЭТ-ын төлөөлөл болон Монгол Улсын гавьяат жүжигчин, концертмейстер Б.Солонго тэргүүтэй дуурийн залуу дуучин С.Бат-Эрдэнэ, Г.Энхнаран, Э.Мөнхтөр нар оролцсон аж.

Э.Мөнхтөрийн хувьд хоёрдугаар байрт шалгарсан бол С.Бат-Эрдэнэ тусгай байр эзэлжээ.

Э.Мөнхтөр дэлхийн шилдэг 20 дуучны нэг болон шалгарч, ирэх зургадугаар сард Англи Улсад болох дэлхийн дуучдын Кардиффын уралдаанд эх орноо төлөөлөн оролцох юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...