Шри Ланкын халдлагын эздийг илрүүлэхийн тулд тусгай албадын дэмжлэгийг авна

Шри Ланкад болсон цуврал халдлагын улмаас амиа алдсан  хүмүүсийн тоо 310 болон өсчээ. Мөн энэ хэрэгтэй холбогдуулан 25 хүнийг өмнө нь баривчилсан байсан бол сэжигтнүүдийн тоо нэмэгдэж 40 орчим хүнийг баривчлаад байгаа юм байна. Баривчлагдсан  сэжигтнүүд бүгд Шри Ланк хүмүүс гэж тус  улсын цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Зарим эх сурвалж халдлага болж болзошгүй талаар мэдээлэл тус улсын цагдаагийн байгууллагад хэд  хоногийн өмнө ирсэн гэж бичиж байна. Ямартай ч тус улсын Ерөнхий сайд энэ халдлагыг хэн ямар зорилготойгоор зохион байгуулсныг илрүүлэхийн тулд олон улсын тусгай албадаас дэмжлэг авахаар шийджээ.

Өнөөдөр буюу 02 дугаар сарын 23-ны өдрийг Шри Ланкад Үндэсний гашуудлын  өдөр болгон зарлав. Энэ өдөр халдлагад амиа алдсан зарим иргэдийг оршуулсан бөгөөд иргэний дайнаас хойш нэг дор ийм олон хүний оршуулгыг харж байсангүй гэж нутгийн иргэд ярьжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Шри Ланкын амиа золиослогчид боломжийн амьдралтай, чинээлэг хүмүүс байжээ

Шри Ланкын Батлан хамгаалахын сайд Руван Вижварден тус улсад...