Шри Ланкын амиа золиослогчид боломжийн амьдралтай, чинээлэг хүмүүс байжээ

Шри Ланкын Батлан хамгаалахын сайд Руван Вижварден тус улсад болсон халдлагын талаарх хэвлэлийн хурал хийжээ. Тэрээр энэ үеэр халдлагад оролцож, бөмбөг дэлбэлэн амиа золиослосон хүмүүс боломжийн болон дундаж амьдралтай хүмүүс байсан гэв. Тэд бүгд дээд  боловсролтой, ихэнх нь гадаадад боловсрол эзэмшсэн байжээ. Тиймээс  мөнгөнөөс болж ийм үйлдэл гаргасан гэж дүгнэх боломжгүй гэж үзсэн  байна. Амиа золиослогчдын  нэг нь гэхэд Англид дээд боловсол эзэмшиж,  дараа нь Австралид мэргэжил дээшлүүлсэн хүн байжээ.

Одоогоор цуврал халдлагатай холбоотойгоор 60 орчим хүнийг цагдаагийн  байгууллагаас баривчлаад  байгаа юм.

Мөн Энэтхэгийн тагнуулын албанаас террорист халдлага үйлдэж болзошгүй талаар  Шри Ланкын албаны хүмүүст мэдээлэл хүргэсэн ч арга хэмжээ аваагүй талаарх мэдээлэл нэлээд бухимдал  үүсгэж, шуугиан тариад  байна. Тодруулбал, Энэтхэгийн  тагнуулынхан Исламын улс бүлэглэлийн нэг хүнийг  баривчлан байцаахдаа түүнээс Шри Ланкад халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа мэдээллийг авч,  үүнийгээ тус улсад дамжуулсан аж. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор халдлагыг Исламын улс бүлэглэлээс зохион байгуулсан  байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаглал гараад  байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Шри Ланкын халдлагын эздийг илрүүлэхийн тулд тусгай албадын дэмжлэгийг авна

Шри Ланкад болсон цуврал халдлагын улмаас амиа алдсан  хүмүүсийн...