“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийнхан онцгой байдлынханд 5 сая төгрөг хандивлажээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажиллагсад, уурхайчид өөрсдийн санаачлагаар хандивын аян өрнүүлж, аяны хүрээнд цугларсан 5 сая төгрөгөө Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт гардууллаа.

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Б.Дэнзэн хамт олноо төлөөлөн энэхүү сэтгэлийн бэлгийг хүлээн авсан бөгөөд компанийн нийт ажилчдад талархсанаа илэрхийлж, үр дүнтэй зарцуулахаа хэллээ.

Аймгийн Онцгой байдлын газар нь Өмнөд бүсийн төв-Онцгой байдлын газар нэршилтэйгээр Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр анги, Цогтцэций сум дахь гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, Эрэн хайх аврах, улсын нөөцийн салбар гэсэн салбар нэгжүүдтэй. Эднийх аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 700 гаруй аж ахуй нэгж, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй уул уурхайн компаниудад мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч,”Гамшгаас хамгаалах тухай”, “Галын аюулгүй байдлын тухай” хууль, тогтоомж, дүрэм, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...