Шинэ чиглэлүүдэд тогтмол нислэг үйлдэх зуны хуваарь гарлаа

Олон улсын зуны нислэгийн хуваарь гарч  Астана-Улаанбаатар-Астана чиглэлд Казахстаны Скат компани, Гуанжоу, Осака чиглэлүүдэд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани 7 хоногт 2 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр боллоо.

Казахстан улсын Скат агаарын тээвэрлэгч байгууллага нь Астана-Улаанбаатар-Астана чиглэлд  Даваа болон Пүрэв гарагуудад B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэнэ. Энэ хуваарь нь 2019 оны 03.31-10.26 хүртэл мөрдөгдөх юм. Харин МИАТ ХК нь Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд даваа, баасан  гарагуудад мөн B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэх хуваарь нь 2019 оны 03.31-10.25 хүртэл, Улаанбаатар-Осака-Улаанбаатар чиглэлд лхагва, ням гарагуудад B737 агаарын хөлгөөр 2019 оны 07.03-08.28 хүртэл нислэг үйлдэхээр хуваарь гараад байна.

Орон нутгийн хувьд  Аэромонголиа ХХК Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд 7 хоногт 3 хүртэл удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр боллоо. Тус авиакомпани EMB145 агаарын хөлгөөрАлтай чиглэлд мягмар гаригт нислэг үйлдэх хуваарь нь 2019 оны 03.31-04.09 хүртэл,  пүрэв гарагт  нислэг үйлдэх хуваарь нь 04 дүгээр сарын 11-ний өдөр, мягмар болон пүрэв гарагт нислэг үйлдэх хуваарь нь 04.23-04.25 хүртэл,  мягмар, пүрэв, бямба гарагуудад нислэг үйлдэх хуваарь нь 05.02-10.26-ны  өдөр хүртэл тус тус мөрдөгдөнө.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...