БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жон Ун ОХУ-д айлчилж Ерөнхийлөгч Путинтэй уулзахаар төлөвлөсөн талаар Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков энэ сарын эхээр мэдэгдсэн. Гэхдээ тэрээр уулзалтын тов болоод бусад учир шалтгааны талаар нарийн мэдээлэл өгөөгүй бөгөөд товыг хоёр тал тохиролцоно гэж хэлсэн юм.
Тэгвэл ОХУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтын талаар Тагнуулын төв газрын Солонгосын хөтөлбөрүүдийн төвийн дарга асан Эндрю Ким мөн Yonhap агентлагт мэдээлэл өгчээ. Тэрээр “Дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэн энэ үед Москватай нягт харилцаа холбоотой гэдгээ харуулах, ОХУ-аас дэмжлэг авахын тулд Ким Жон Ун Орос руу явахаар хичээж байгаа” гэж онцолжээ.
Энэ он гарснаас хойш Хойд Солонгосын өндөр албан тушаалын дипломатууд Москвад гурвантаа айлчилсан гэх мэдээ ч бас бий.