Хүчирхийллийн эсрэг санаачилга гаргаж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийллээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа. Тус чуулганд 21 аймаг, нийслэл, дүүргээс эмэгтэйчүүд, эхчүүдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганд оролцож, үг хэлэхдээ “Эмэгтэйчүүд бол эрчүүд биднээс хавьгүй илүү хүчирхэг хүмүүс юм. Ажил албаа зохицуулж, ар гэрээ төвхнүүлж, үр хүүхдээ өсгөн торниулах гээд эмэгтэй хүний амьдралдаа үүрдэг ачаа бодит байдал дээр эрчүүдийнхээс 3 дахин илүү байна. Эмэгтэй хүн амьдралыг өөртөө тээж, төрүүлдэг болохоор байгаль эх түүнд илүү хүч чадал заяадаг байх” гэсэн юм. Тэрбээр мөн Монгол Улсын Засгийн газраас эмэгтэйчүүд, эхчүүдэд зориулан хийж хэрэгжүүлж буй ажил, бодлого хөтөлбөрийн талаар товч танилцууллаа.

“Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулган зохион байгуулж, нийгмийн бүхий салбар, байгууллагуудад соён гэгээрүүлэх ажлыг өрнүүлэх, хүчирхийллийн эсрэг хүн бүрийн хүчин чармайлтыг нэгтгэх санаачилга гаргаж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлж, цаашдын үйл ажиллагааг нь Засгийн газар дэмжиж хамтран ажиллана гэлээ.

Хүчирхийллийг хүчгүйдүүлэхийн төлөөх эрэлхийлэл, чармайлт зөвхөн манай улсад төдийгүй дэлхийн бусад орнуудад ч шийдлээ хүлээсээр байна. Гэмтнийг эрүүгийн хуулиар шийтгэх эцсийн хувилбараас өөр урьдчилан сэргийлэх оновчтой шийдлийг өнөөг хүртэл олоогүй байна. Тиймээс бид хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын арга туршлагуудыг нарийвчлан судлахын зэрэгцээ хүчирхийллийг үл тэвчдэг, мэдээлдэг, хамгаалдаг иргэдийг бэлдэх, урьдчилан сэргийлэх хандлагад ард олноо хэвшүүлэх шаардлага байна.

Судалгаагаар хүчирхийлэл үйлддэг гэмт хэрэгтнүүдийн дийлэнх нь танил хүн, ойрын хамаатан байгаа нь хохирогчид гэмт хэрэгтнийг нуун дарагдуулах шалтгаан болж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хүндрэл учирдаг.  Иймд албан газрууд, олон нийтийн байгууллагууд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бүхий л талын манлайллыг бий болгож, хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгэмд чиглэсэн сурталчилгааг тогтмол, тууштай нийтэлж, нэвтрүүлж байх шаардлагатай юм гэлээ.

Ерөнхий сайд чуулганд оролцож буй эхчүүд, эмэгтэйчүүд, бүсгүйчүүдэд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэж, Монгол Улсын хөгжил цэцэглэлт, нийгмийн сайн сайхан бүхний эх ундарга нь хайр энэрлийн эзэд, хатан зоригт ээжүүд та нар минь юм шүү гэлээ. Мөн хүүхэд, залууст хандаж, “Ижийгээ хайрлаж, баярлуулж яваарай. Ээжтэй хүн энэ дэлхийн хамгийн баян хүн юм шүү. Хэдий чинээ ухаан байна, төдий чинээ ээжийнхээ өмнө бөхийх нь ухаант хүмүүний ёс юм гэсэн өвгөдийн мэргэн сургааль бий гэдгийг энэ баярын өдөр хэлмээр байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

1 сэтгэгдэл

  1. El estrés del día a día puede causar pérdida de concentración y disminución de la libido, interfiriendo en el rendimiento masculino. Esto significa que cuanto más ansioso es un hombre por ser capaz de rendir, menos capaz es de hacerlo, y más ansioso se vuelve, y así sucesivamente, causando una espiral de deterioro.

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...