Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргаар Д.Даваа-Очирыг томилуулахаар санал болгоно

Өнгөрсөн жил Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргад гар дэвшигчийг тодруулахаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар иргэдээс авсан санал асуулга долоо хоногийн хугацаанд үргэлжилж дүнгээ гаргасан байдаг.

Энэ хугацаанд “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга”-ын албан тушаалд нэр дэвшүүлэх санал нийт 6,405 иргэнээс, тухайлбал, АТГ-ын даргад 6,382 иргэний саналаар 179 хүнийг, дэд даргад 5,657 иргэний саналаар 317 хүнийг нэр дэвшүүлсэн тухайЕрөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлж байв.

Нэр дэвшсэн эрхмүүдийг ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очир тухайн үед тэргүүлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ АТГ-ын даргад Д.Даваа-Очирыг нэр дэвшүүлж УИХ-д санал болгоно гэдгээ мэдэгдлээ. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...