Нийслэлд өнгө зүс нэмэх 200 цэцэрлэгчийг бэлтгэж байна

Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө шинээр батлагдан мөрдөгдөж эхлээд байна. Энэ төлөвлөгөөнд тусгагдсан нэг чухал ажил нь Улаанбаатар хотын ногоон байгууламжийг арчлан тордох, нөхөн сэргээх ажилд ажиллах мэргэжлийн боловсон хүчин, тухайлбал цэцэрлэгчдийг бэлтгэх асуудал юм.

Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын тушаалаар Захирагчийн ажлын алба, Олон Улсын Улаанбаатар Их сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн Эко Монгол Эрдэнэ төв хамтран 2019 оны 02 дугаар сарын 25-наас 03 дугаар сарын 20-ны хооронд нийт 23 хоногийн “Цэцэрлэгчин” бэлтгэх сургалт зохион байгуулж эхлээд байна. Энэ сургалтанд нийт 200 орчим хүн хамрагдаж байна. Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хувийн хэвшлийн цэцэрлэгжүүлэлтийн компаниудын ажилчид, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаний ажилчид суралцаж байна. Сургалт 80 цагийн онолийн хичээл, 50 цагийн дадлагын хичээлээс бүрдэх бөгөөд сургалтын хөтөлбөрийн дагуу хотын гудамж цэцэрлэгт мод, сөөг, цэцэг, зүлэг тарих болон арчлах, ургуулах, үйл ажиллагаанд суралцана. Мөн мод сөөгийн 20 гаруй төрлийн агротехнологийн ажилбаруудыг, тухайлбал мод сөөгийг хэлбэржүүлэх, тайрах, засах арга барилд суралцах юм. Төгсөгчдөд Мэргэжил сургалт үйлдвэрийн төвөөс мэргэжлийн сертификат олгох юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...