Кимийн тусгайлан бэлтгэгдсэн “гүйдэг” хамгаалагчид

Хойд Солонгосын их удирдагч Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт өнөөдөр эхэлнэ.  Ким Жон Уныг Вьетнамд БНАСАУ-ын топ дипломатч болон дээд албаны  төлөөлөгчид, дүү Ким Ёжон нар дагалдан ирсэн байна. Тэдгээрээс гадна түүний 12 бие хамгаалагч удирдагчаа дагалдан Ханойд иржээ. Одоогоос арван сарын  өмнө Сингапурт болсон Ким,  Трамп нарын анхны уулзалтын  үеэр хар хослолоор жигдэрсэн эдгээр 12 бие  хамгаалагч анх камерт  өртөж Кимийн гүйдэг хамгаалагчид  гэж нэрлэгдэх болсон. Кимийг өчигдөр  Ханой хотын  төмөр замын  буудлаас  буудалдаа хүрэхээр машинд сууж явах үед  өнөөх гүйдэг хамгаалагчдын дүр зураг давтагдлаа.

 

 

 

Хойд Солонгосын удирдагчид  тусгай сургагдсан ийм 200-300 орчим бие хамгаалагч байдаг,  их удирдагчийн бие хамгаалагч болохын  тулд маш олон шалгуурыг давдаг гэсэн мэдээлэл бий. Кимийн бие  хамгаалагчдыг Солонгосын ардын армиас Засгийн газрын төлөөлөл сонгон авдаг байна гэх  мэдээлэл байдаг ч зарим эх сурвалжид оюутнуудаас сонгож авдаг гэх нь бий. Ямартай ч бие дэх сорвийг нь хүртэл маш нарийн шалгаж авсан залуусыг хоёр жил тусгайлан таеквондо,  буудлага, тусгай ажиллагааны тактик, жагсаалын бэлтгэл зэрэгт бэлддэг байна.

 

Энэ талаар БНСУ дахь BBC агентлагийн сэтгүүлч Лаура Байкер, Кимийн  бие хамгаалагчид яг л удирдагчийнхаа урд хүн бамбай болж ажилладаг. Биеийн  өндөр, жин, нүдний харц, буудах  ур чадвар, алхаа гишгээ тэр ч бүү хэл царай төрхөөрөө ч тэд ялгардаг гэж онцолсон байдаг. Мөн Ким Жон Ил удирдагчийн үед бие хамгаалагчдын нэг байгаад хожим БНСУ-д очсон Ли Янг Гук вааран хавтанг толгойгоороо хага  цохих, цээжин дороо гранат мултлах, нэг хуруугаараа гэрлийн чийдэн хагалах зэргээр маш хатуу,  санаанд багтамгүй бэлтгэлүүд хийдэг талаар дурссан байдаг.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...