Ерөнхийлөгч Х.Баттулгын гомдлоор өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-т дуудагджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас дууджээ. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгойн орд тойрсон асуудлаар Улсын Ерөнхий прокурорт 178 хуудас материал өгч, Ц.Эдбэгдоржийг шалгуулах хүсэлтэй явдгаа хэлсэн байдаг. Яг энэ гомдлын дагуу дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг АТГ-т дуудан гэрчийн мэдүүлэг авчээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудаснаа “Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа прокурорт биечлөн өгсөн Тавантолгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх эрх чөлөөт байдлыг  хуулийн засаглал гэж үздэг хүмүүс” хэмээн жиргэжээ.

Ц.Элбэгдорж АТГ-т мэдүүлэг өгөөд гарч ирсний дараа сэтгүүлчдэд хандан “Сайн байцгаана уу, сэтгүүлчид ээ. Тавантолгойн асуудлаар Ерөнхийлөгчийн бүрдүүлж өгсөн материалтай холбоотой асуудлаар гэрчээр дуудаж тодруулга авсан. Хуулийн өмнө бүгд тэгш байх ёстой. Хууль дуудсан цагт очиж хариулт өгөх үүрэгтэй. Хуулийн засаглал дуудсан цагт хүн бүх очих ёстой. Албан тушаалтнууд хуулиас зугтаж болохгүй. ШХАБ-д элсэж болохгүй. Монголын ард түмэнд аюул учруулна. Тэр 178 хуудас материалтай танилцаагүй. Миний хувьд Ерөнхийлөгчийн тэр материалаа ил тод болгооч гэсэн. Монгол Улсын хувьд бол хууль том хүч. Хуулиас зугатаах ямар ч шаардлага надад байхгүй” гэсэн юм.

Одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар хоорондоо таагүй харилцаатай байгааг олон нийт мэдэж байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгойн ордыг гадаадынханд олон жилээр өгөхийг Ц.Элбэгддорж нар санаархаж байсан хэмээн хэлсэн. Харин Ц.Элбэгдорж Тавантолгойн ордыг надад өгчих гэж Х.Баттулга над дээр орж ирж байсан удаатай. Бас ШХАБ-д элсэх тухай яриа гаргаж Шанхайн ломбарданд Монголыг тавих гэж байна гэх зэргээр шүүмжилсэн. Юутай ч экс Ерөнхийлөгч АТГ-т дуудагдан гэрчийн мэдүүлэг өглөө.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...