Тээврийн хэрэгслийн гадна гэрэлтүүлэгт шалгалт хийж байна

Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсээс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажилладаг.  Тухайлбал тус хэлтсээс ‘’Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдал’’ хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Авто-тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах энэхүү арга хэмжээ нь дүүргийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд үргэлжлэх юм.

Арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл болон дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт, шалгалт хийж арга хэмжээг авч байна. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, замын тээврийн ослоос урьдчилан сэргийлнэ үү хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...