Нийслэлийн төлөөлөгчид Москва хотоос туршлага судлав

Улаанбаатар Москва хотуудын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоор ахлуулсан төлөөлөгчид 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 02 дугаар сарын 04-ний өдрүүдэд Москва хотод томилолтоор ажиллалаа.

Томилолтоор Москва хотын Засгийн газрын Удирдлагын Их сургууль, Мэдээллийн технологийн газар, “Ухаалаг хот” Мэдээллийн технологийн төв болон “Миний бичиг баримт” Нэг цэгийн үйлчилгээний төвийн /МФЦ/ үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албаны хүмүүс, шинжээчидтэй туршлага солилцох ажил хэргийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Төлөөлөгчид Москва хотын Засгийн газрын Удирдлагын Их сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэр төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулах шинэлэг, нээлттэй зарчмуудын талаар, төрийн албан хаагчдын ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, танхимын болон зайн сургалтын хэлбэрийг хослуулах байдлаар хэрэгжүүлж буй давтан сургалтын сүүлийн үеийн арга хэлбэр, төрийн албан хаагчдын үйл ажиллагаа, ажлын үр дүнг бодитой, цогц байдлаар үнэлэх үр дүнтэй аргачлалуудын талаар туршлага судалж, санал солилцлоо. Томилолтын хүрээнд төлөөлөгчид Цахим төрийн үйлчилгээний төв болон Нэг цэгийн үйлчилгээний /МФЦ/ төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн дэвшлийг хэрхэн нэвтрүүлж, үйлчилгээг цахимжуулахад ашиглаж буй сүүлийн үеийн технологи, хэрэгжүүлж буй бодлогын талаар, түүнчлэн иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос сэтгэл ханамжийн өндөр түвшинд шуурхай, чанартай үзүүлэх, үйлчилгээний тав тухтай орчныг үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн бүрдүүлэх, үйлчилгээний албан хаагчдыг хэрхэн мэргэжлийн болон харилцааны өндөр ур чадвартай бэлтгэн, дадлагажуулж байгаа зэргийг судлан, хоёр хотын ижил чиглэлийн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг жишиж, туршлага хуримтлууллаа.

Томилолтын үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Москва хотын Засгийн газрын Удирдлагын их сургуультай төрийн албан хаагчдыг сургах, мэргэжилтэн солилцож туршлага судлах, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...