Home Дэлхий Авлига авсан Хятадын армийн генералд бүх насаар нь хорих ял оноолоо

Авлига авсан Хятадын армийн генералд бүх насаар нь хорих ял оноолоо

0
Авлига авсан Хятадын армийн генералд бүх насаар нь хорих ял оноолоо
Chief of the general staff of the Chinese People's Liberation Army Gen. Fang Fenghui attends a meeting with Joint Chiefs Chairman Gen. Joseph Dunford (not pictured) at the Bayi Building in Beijing, China August 15, 2017. REUTERS/Thomas Peter

БНХАУ-ын армийн генерал Фанг Фэнгхуй авилгал өгөхийг завдсан, их хэмжээний авлига бусдаас авсан хэрэгт 2017 онд холбогдож, түүнээс хойш энэ хэрэгт шүүгдэж  байсан.  Түүнд бүх насаар нь хорих ял оноосныг Хятадын төв хэвлэл мэдээллээ. Тэрээр Си Жинь Пиний армийн томоохон төлөөлөл болсон нэгэн байсан  бөгөөд түүний бүх хөрөнгийг хураах шийдвэр гаргажээ. Үүнээс өмнө түүнийг намаас нь хөөсөн юм.

Фанг Фэнгхуй 1968 онд 16-хан настайдаа армид орж, нэгэн үе БНХАУ-ын армийн хамгийн залуу удирдагч явсан бөгөөд цэргийнхэн дундаа барууны үзлийг дэмжигч гэгдэж байв.

Түүнийг яг хэр их хэмжээний авлигын хэрэгт холбогдсоныг Бээжингээс тодорхой мэдээлэхгүй байгаа юм.

Фанг Фэнгхуйгаас гадна Хятадын армийн бас нэгэн генерал Занг Яанг авлигын хэрэгт холбогдоод хэрэг шийдэгдэхээс өмнө амиа хорлосон билээ.