Хотын даргыг тодруулах хуралдааныг ирэх долоо хоногийн мягмар гарагт товлолоо

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлох тухай асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцэв. Өмнө нь Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргад томилох тухай асуудлыг хэлэлцсэн билээ. Улмаар төлөөлөгч С.Мөнхчулуун олонхын санал авсан боловч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт түүнийг хотын даргад батламжлахаас татгалзсан. Тиймээс холбогдох хуулийн дагуу нийслэлийн ИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулж нийслэлийн Засаг даргаа томилох үүрэгтэй. Энэ хүрээнд тэргүүлэгчид хуралдаж нийслэлийн Засаг даргыг томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг энэ сарын 26-ны өдрийн мягмар гарагт хуралдуулахаар товлолоо.

Түүнчлэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Нийслэл, дүүргийн ИТХ, Хороодын иргэдийн нийтийн хурал, нийслэл дүүрэг, хорооны Засаг даргад хуулиар ногдуулсан чиг үүргийн шинжилгээ хийж, чиг үүргийг дахин хувиарлах талаарх санал  боловсруулах ажлын хэсгийг НИТХ болон НЗДТГ-ын албан тушаалтнуудыг хамруулан гаргасныг Тэргүүлэгчидд танилцуулж тогтоолын төслийг батлав.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...